гайхал

Гайхна гайхах нь  гайхалтай. Эргээд л бодсоор л. Шалтгаан нь зөвхөн залхуурал. Худлаа ухаантай царайлж бодож хэвтэх гэсэн арга. Хөдлөхгүй хэвтэж хүчээ гуниг гутралд зарцуулах. Гэтэл хүснэ ямар нэг юмыг магад бүх юмыг. Үгүй хүсэх биш хүсэл өөр үнэртэй. Энэ магадгүй бодол, айдас. Зовохоос, өлсөхөөс айх. Хүслийн араас хөөцөлдөх чирэгдэх, айдаст ёвруулж түлхүүлж урагшлах ялгаатай . Золиг.

Мөрөөдөл өгөөч гэж бурхнаас гуйдаг байв. Мөрөөдөл штэ хоосон, барьцгүй, жаргалттай төсөөлөл төдий. Юуг ч яаж ч ирээдүйд тохож, оюун санаандаа бий болгож болмоор. Гэтэл нандин мөрөөдөл утга нэхэж бурханд хандах гэж.  Хүсснээрээ ирээдүйгээ бүтээ үргэлжлүүл зорь тэмц бахарх илүүрх хийсэн зүйлсийнхээ шимэнд согтуурх... бла бла. Юу ч гэж хэлж ярьж бас бодож болно. Тэгээд яав ниаграгийн хүрхрээн дор зогсож, дубайн цамхаг дээрээс шүхрээр бууж, гималайн оргилоос тэнгэрийг шүргэж, байгаль нуурын ёроолд тулж, дэлхийг тэнгэрийн цаанаас харж, сарны харанхуйд зогсож, хэн нэгний амийг аварч, үр хүүхдээ тоглож инээхийг харан зогсох хийх юм зөндөө л байнаштээ. Одоо бос л доо.

最后编辑于
©著作权归作者所有,转载或内容合作请联系作者
平台声明:文章内容(如有图片或视频亦包括在内)由作者上传并发布,文章内容仅代表作者本人观点,简书系信息发布平台,仅提供信息存储服务。

推荐阅读更多精彩内容