20161104

Happy 20th birthday

      Хөөх сонин юмаа. Энэ дэлхий дээр ирээд 20жил болчихсон байна. 20 жил гэхээр дэндүү урт хугацаа юм шиг,эргээд өөрийгөө харахаар амьдралд 20 жилийн туршлагатай том охин болчихсон юм шиг ерөөсөө ч санагдахгүй байх юм хэхэ. Би энэ 20 жилд дэлхийн нэг хэсэг болоод юу хийсэн билээ гэж яагаад ч юм шууд л бодогдлоо. Өөрийнхөө төлөө бишээ, дэлхий ертөнц, хайртай хүмүүсийнхээ төлөө юм шүү. Одоо ингээд харахад тийм юм гээд хэлчих зүйл олдохгүй л байна. Гэхдээ бүхий л цаг хугацаанд өөрийнхөө хамгийн сайнаар байж, дулаахан гэрлийг өөрөөсөө тэдэндээ өгөхийг хичээж ирсэн гэдгээ л хамгийн сайн мэдэж байна. Цаашлаад 10,20,30,40н жил яг л энэ хэвээрээ өөрт байх бүхий л сайн сайхнаа хайртай хүмүүс, хэзээ ч учир ч байгаагүй ч хэзээ нэгэн цагт учирах хэн нэгэн, намайг хайрладаггүй түүнд ч хуваалцсаар л байхыг хүсч байна.

Нээрээ хүн болж төрнө гэдэг их хувь заяа гэдэг юм билээ, тэр тусмаа ямар аавын гэрт ямар ээжийн хэвлийг олж төрөх вэ гэдэг түүнээсээ том хувь заяа юм гэсэн. Тэгээд бодтол Хөөх би чинь ямар их ерөөлөөр энэ хорвоог онож төрөөвдээ гэж өөрийн эрхгүй бодогдоод дэндүү жаргалтай болчихлоо. хэхэ

“Хорвоо ертөнц дээр бид бусдын төлөө төрдөг” гэдэг үгэнд би итгэдэг. Өнгөрсөн одоо ирээдүй минь ч тийм л байгаасай гэж хүсдэг. Тэгээд хэзээ нэгэн цагт ертөнцөөс явах үед энэ нь өөрөө  амьдралыг минь ямар их үнэ цэнэ  утга учиртай болгож өгснийг мэдэрч чадна.

Намайг бий болгосон дурсамж, мэдрэмж, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, уйтгар гуниг,аз жаргал, баяр хөөр, нулимс, инээмсэглэл бүгдэд хязгааргүй их баярлалаа.

最后编辑于
©著作权归作者所有,转载或内容合作请联系作者
【社区内容提示】社区部分内容疑似由AI辅助生成,浏览时请结合常识与多方信息审慎甄别。
平台声明:文章内容(如有图片或视频亦包括在内)由作者上传并发布,文章内容仅代表作者本人观点,简书系信息发布平台,仅提供信息存储服务。

推荐阅读更多精彩内容

  • 07:07-07:26睡回笼觉 07:26-07:41刷牙听书 08:00-12:00上班巡视工地、打电话协调、办...
    陈东Growth阅读 1,058评论 0 0
  • 干杯,哺乳动物,胎生,靠哺乳成长,没有奶水的滋养就只能无限的哭嚎。只有吮吸,获取,才能疯狂成长。给谜底一个悠长圣像...
    zeze恩阅读 2,435评论 0 0
  • “我一个佣兵朋友也看见了,绝对没有错。”又一个人附和道。 “那这里为什么没有陵墓的入口?” “可能是过几天再出现吧...
    可可豆子阅读 2,662评论 0 5
  • 當今社會,是一个物資供應极為丰富,同時又极其短缺的時代。尤其是食物。這是从某大山里的水庫撈上來的小魚,准俻烘干做成...
    王玨新派中醫阅读 1,747评论 0 0
  • .祁连大草原 快车道上追着云, 眷恋的山峰, 离开了昨夜城。 窗外隔着山的人, 放逐内心的牛羊和天马, 在草原上升...
    叶三双阅读 1,265评论 0 1

友情链接更多精彩内容