Залуу явахад юм бүхэн сайхан

Дуудаад даллаад ирэхгүй залуу насандаа хайрла, дурла хөгжилд. Чамайг яаж ч уйлан дуулсан энэ цаг мөч эргээд чамд ирэхгүй нь гашуун үнэн.

Залуу явахад юм бүхэн сайхан (2016.05.23)

Та нар залуу насыг залуу юм шиг л эдэл. Ухаарч, сэхээрч, галтай дөлтэй, ёсоор нь л яв. Залуу насаа өвгөн, эмгэн шиг өнгөрөөчихөөд, харамсч суух дэмий зүйл шүү” хэмээн захисан. Ийм ч муу үйл, тийм ч муу зүйл хийвэл болохгүй гэж өөрийгөө үргэлж хүлээстэй байлгадаг олон залууд тэр үнэхээр урам хайрлаж, алдаа нь хүртэл чимдэг залуу насандаа галтай, дөлтэй явахыг ухааруулсан.

Өөр нэгэн түүх ярья л даа. Миний таньдаг бүсгүй нэлээд ахимаг насны гадаадын хүмүүстэй орчуулагчаар явж байсан юм. Сэтгэлийг нь зовоох олон асуудал байсан тул тийм ч их баяр жаргалтай байсангүй. Үргэлж гунихарч суугаа түүнийг инээлгэхийг хүсэхдээ 60 гаруй настай нэгэн эмээ чангаар дуулж, дэгж дэрвэн бүжиглэж үзүүлснийхээ дараа тэрбээр “Би бүжиглэх, дуулах дуртай боловч одоо ингэж бүжиглэвэл олон хүн намайг гайхаж, миний насан дээр ингэх нь зохимжгүй тухай ярилцана. Чиний зүс царай, өмссөн хувцас хамгийн муухай байж болох ч хэрвээ чи ингэж чин сэтгэлээсээ жаргалтай бүжиглэх юм бол чи энэ дэлхийн хамгийн гайхалтай, аз жаргалтай хүн шиг харагдах болно. Учир нь чи залуу хүн. Жаргалтай өнгөрөөх хором, энэ сайхан үедээ битгий гуниглаж суугаарай...

Миний  үеийнхэн та нарыг их сургаж зэмлэдэг. Түүнээс чи авах зүйлийг авч, хаях зүйлийг хаяж бай. Бүгд л чиний насыг дайран өнгөрч, алдахдаа алдаж, хэцүүдээ хэцүүг туулсан. Хэн ч алдаа оноогүй амьдарна гэж байдаггүй юм. Бүгд л алдаж онодог. Алдахаас айхгүй үе ганц залуу насанд л тохиодог. “Өвөө болгон торой банди байгаагүй. Эмээ болгон мисс байгаагүй юм шүү. Охин минь”...

最后编辑于
©著作权归作者所有,转载或内容合作请联系作者
平台声明:文章内容(如有图片或视频亦包括在内)由作者上传并发布,文章内容仅代表作者本人观点,简书系信息发布平台,仅提供信息存储服务。

推荐阅读更多精彩内容