Дэрвэн нисэх шувуу шиг дэндүү бага нас минь

 

See the Good


“Дэндүү гэмээр тунгалагхан бодол сэтгэлээр жигүүрлэж орчлон ертөнцийг яг л солонго шиг өнгө ялдам, нар шиг хиргүй ариунаар төсөөлж явсан хүүхэд нас минь.”

Үзсэн хүүхэлдэйндээ итгэж хэзээ нэгэн цагт хаанаас ч юм цагаан морь унасан ханхүү хүрээд ирэх юм шиг тольны өмнө өдөржин зогсоод өөрийгөө Аврора, Бель шигээр төсөөлж баясч явсан тэр өдрүүдийг эргээд бодоход ямар гэгээхэн юм бэ.

Яагаад хүмүүс хүүхэд насандаа эргээд нэг очих юмсан гэж хаяа нэг санааширч, “хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол” гэх дуу хүртэл зохиосон юм бол. Үнэхээрч бид хүүхэд байхдаа дэндүү амар тайван дэндүү зоригтой байж. Ээждээ загнуулна гэдгээ мэдсээр байж өглөөн нарнаас үдэш хүртэл гадаа тоглож, хэнд ч муу саналгүйгээр найзалж, амьгүй хүүхэлдэйгээ хүртэл тэгтлээ хайрлаж усанд оруулж хувцасыг нь оёхдоо жаргал мэдэрдэгсэн.

Он жилүүд өнгөрсөөр тэр гэгээхэн зүйлүүд бага багаар биднээс холдож бүдгэрсээр, хэн нэгэнд муухай үг хэлж, хэн нэгнийг хаяа нэг муу талаас нь бодож, эсвэл ямар нэг зүйлд маш ихээр санаа зовж, амьгүй зүйлсийг хайрлахаа больж, сонголтууд ихсч хариуцлага нэмэгдсээр байгаа нь биднийг том болж буйг илтгэх нь тэр юмуу даа.

Бидэнд гурван би байдаг юм шиг. Хүүхэд насны би, залуу насны би, өтөл насны би. Гэхдээ хамгийн хиргүй ариун дэндүү гэмээр гэгээхэн, бүхий л зүйлээс аз жаргалыг нь мэдэрч чаддаг байсан нь хүүүхэд нас минь байж. Тэр л насныхаа гэгээхэн зан чанар хүсэл бүхнээ өөртөө хадгалаад хаяа нэг гаргаж бусдад түгээвэл хичнээн сайхан гээч.

Бид магадгүй хэзээ ч туулж өнгөрүүлсэн өдрүүдрүүгээ эргэж чадахгүй гэхдээ тэр өдрүүдийн чамд өгсөн сайхан бүхнийг сэтгэлдээ шивээд амьдралын эргүүлэгт хамгийн нандин өөрийгөө гээхгүй байх нь хамгаас үнэтэй. Хүүхэд нас минь намайг энд авчирсан, тэр  сайхан дурсамж бүр намайг бүтээсэн. Ийм л учраас хаяа нэг яг л хүүхэд байх үеийнх шигээ хиргүй сэтгэлээр бүгдэд хандаж чадвал амьдрал яг л тэр үед эргээд очих шиг тийм яруу мэдрэмжийг бидэнд өгнө гэдэгт би итгэдэг.


最后编辑于
©著作权归作者所有,转载或内容合作请联系作者
平台声明:文章内容(如有图片或视频亦包括在内)由作者上传并发布,文章内容仅代表作者本人观点,简书系信息发布平台,仅提供信息存储服务。

推荐阅读更多精彩内容

  • Төөрөлдсөн хачин жаалын Төө гуниг, тохой асуулт Төөнөгдсө...
    huuhaha阅读 263评论 0 0
  • 得意 <( ̄︶ ̄)> 乾杯 []~( ̄▽ ̄)~* 滿足 ( ̄ˇ ̄) 沒睡醒 ( ̄﹏ ̄) 狡猾(‵﹏′) 被打一巴掌...
    燃雪Burning_snow阅读 157,814评论 3 9
  • 坐标:西安 地点:北客站 目的地:渭南 时间:2:53pm 今天是阳历新年的第一天,祝大家元旦快乐! 昨天感冒了,...
    刘小妹丫丫阅读 272评论 0 1
  • 海和你 once always 海 有多少层蓝 你 就有多少种存在 每一次海啸 你是昙花盛开在浪尖 最绚丽的 稍纵...
    秋夜清凉阅读 264评论 0 0
  • 卜算子.火锅~~毛肚送春归,鹅腸迎春到,已是鸭血香豆腐,犹有肥牛俏。俏也蒜蓉酱,还有香油料,待到酒足饭饱时,你在丛...
    瘦人碗子阅读 3,296评论 6 32